Төрийн байгууллагынхан сайн туршлагаа солилцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас сумдын тѳрийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, туршлага судлуулах, зѳвлѳн туслах, үзүүлэх сургалтыг Жаргалан суманд зохион байгуулж байна.
Сургалтыг нээж Жаргалан сумын Засаг дарга Д.Баярсайхан үг хэлсэн бол оролцогчдод хандаж тус аймгийн ЗДТГ-ын дарга, Тѳрийн албаны салбар зѳвлѳлийн дарга Ч.Бат-Эрдэнэ сургалтын талаар тодорхой чиглэл ѳгсөн юм.
Түүнчлэн уг үйл ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлын зѳвлѳлийн ажлын албаны холбогдох мэргэжилтнүүд, Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, Эрүүл мэндийн газрын дарга, Баян-Уул, Дэлгэр, Есѳнбулаг, Тайшир, Хѳхморьт, Чандмань, Жаргалан, Эрдэнэ сумд мѳн Баянтоорой, Гуулин тосгодын тѳрийн албан хаагчид оролцов. Сургалтад оролцогчид ижил түвшний чиглэлээр долоон баг болж, өөрсдийн сайн туршлагыг танилцуулсан бөгөөд оролцогсдын олонхын саналыг авсан Жаргалан сумын ЗДТГ-ын “Төрийн албан хаагчдаас иргэдэд хүргэх төрийн үйлчилгээнд хугацаа тогтоох”, “Хариутай бичгийн шийдвэрлэлт”, Чандмань сумын Соёлын төвийн “морин хуурын урлан” сайн туршлагуудыг зүүн бүсийн сумдын төрийн байгууллагуудад нэвтрүүлэхээр боллоо.