"Миний мөрөөдлийн Алтай хот-2030" зохион бичлэг, гар зургийн уралдааны шилдгүүд шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Алтай хотын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Есөнбулаг сумын ЗДТГ хамтран зохион явуулсан "Миний мөрөөдлийн Алтай хот-2030" зохион бичлэг, гар зургийн уралдааны дүн гарлаа.
Уралдааны 12-16 насны ангиллын зохион бичлэгийн уралдаанд тус сумын Ерөнхий боловсролын зургаан сургуулийн 112 сурагч бүтээлээ ирүүлснээс нэгдүгээр байрт хоёрдугаар сургуулийн 8б ангийн сурагч Б.Манлай, хоёрдугаар байрт гуравдугаар сургуулийн 6б ангийн сурагч Б.Нандинцэцэг, гуравдугаар байрт хоёрдугаар сургуулийн 10а ангийн сурагч М.Маралмаа, тусгай байрт гуравдугаар сургуулийн 9а ангийн сурагч М.Сувд-Эрдэнэ нарын эсээ бичлэг шалгарчээ.
Харин 7-11 насны ангилалд "Миний мөрөөдлийн Алтай хот-2030" сэдэвт гар зургийн уралдаанд нийт таван сургуулийн 145 сурагчийн бүтээл ирснээс нэгдүгээр байрт хоёрдугаар сургуулийн 1б ангийн сурагч Д.Базарсад, хоёрдугаар байрт дөрөвдүгээр сургуулийн 2а ангийн сурагч Э.Бүжинлхам, гуравдугаар байрт нэгдүгээр сургуулийн 3б ангийн сурагч З.Хулан, тусгай байрт Б.Билгүүн нарын бүтээл шалгарсан байна.