Орон нутгийн хурлын сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-29 11:04:33

Дундговь аймгийн Аудитын газар Орон нутгийн хурлын сонгуульд нам эвслийн зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоолоо.

Сонгуулийн тухай хуульд зааснаар төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон жишигт нийцүүлэн аймаг, нийслэл дэхь төрийн аудитын салбар байгууллага нь тухайн орон нутгийн хурлын сонгуулийн тойрогт нам эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 90- ээс доошгүй хоногийн өмнө тогтооно гэсний дагуу аймгийн Тэргүүлэх аудитор тушаал гаргаж, Орон нутгийн хурлын сонгуульд нам, эвсэл 143 сая төгрөг зарцуулахаар тогтоолоо.

Харин тойрогт нэр дэвшигчийн зарцуулах зардлын дээд хэмжээг тойрог тус бүрээр гаргасан байна. Сонгогчийн өрхийн тооноос хамаарч нэг тойрогт 9- 12 сая төгрөгөөр тогтоожээ. Тодруулбал, Дэлгэрхангай, Гурвансайхан, Дэрэн, Сайхан- Овоо, Хулд,Өлзийт сум болон Сайнцагаан сумын Наран, Мандал багт нэр дэвшигч 9 сая, Адаацаг, Цагаандэлгэр сум,  Сайнцагаан сумын Тэвш, Далай, Үйзэн, Нарлаг багт нэр дэвшигч 10 сая, Өндөршил, Дэлгэрцогт, Баянжаргалан, Говь- Угтаал сум, Сайнцагаан сумын Арвижих, Боржигон багт нэр дэвшигч 11 сая, Луус, Эрдэнэдалай сум, Сайнцагаан сумын Айраг багт нэр дэвшигч 12 саяас ихгүй төгрөгийг тус тус зарцуулахаар тогтоожээ.

 Т. Отгонтуяа

相关新闻