Сонгуулийн хэсэг, хороонд ажиллах алба хаагчдад сургалт явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-29 10:27:00

Аймаг, сумын сонгуулийн хороонд ажиллах алба хаагчдад СЕХ-оос Сонгуулийн тухай хуулиар сургалт хийхээр болжээ.

Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санг сонгуулийн төв байгууллага бүрдүүлж, мэдээллийн сангаас томилж ажиллуулах, мэдээллийн санд орсон ажилтан, албан тушаалтанд сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаар сургалт явуулж гэрчилгээ олгоно гэж Сонгуулийн тухай хуульд заасан байна. Энэ дагуу ирэх сарын эхээр аймаг, сумын сонгуулийн хороонд ажиллах, мэдээллийн санд орсон 85 хүнд сургалт явуулахаар болсон нь энэ ажээ.

Аймаг, сумын сонгуулийн хороонд ажиллах 118 хүн, хэсгийн хорооны ахлагч, зохион байгуулагчаар ажиллах 552 хүний нэрийг аймгийн ИТХ- аас СЕХ- д явуулж, мэдээллийн санд оруулсан байна.

Т. Отгонтуяа

相关新闻