“Нийтийн ахуйн үйлчилгээний газар байгуулах” саналыг дэмжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-05-25 19:14:19

Төв  /МОНЦАМЭ/. Өнөөдөр Багийн иргэдийн нийтийн хурал (БИНХ) зохион байгуулж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын саналыг нэгтгэн, эрэмбэлжээ.

Хурлаар “Нийтийн ахуйн үйлчилгээний төв байгуулах” (халуун ус, үсчин, оёдол гэх мэт) саналыг иргэдийн 90 гаруй хувь нь дэмжсэн байна. Энэ асуудал иргэдийн нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай, тулгамдаж буй асуудал гэдгийг онцолсон юм.

Иргэд багийн төвдөө эмийн сантай болох, цахим банкны үйлчилгээ буюу АТМ суурилуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн (автобус) хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг иргэдээс ирүүлсэн саналын дагуу нэгтгэж, эрэмбэлсэн байна
2018 онд иргэдээс ирүүлсэн саналыг үндэслэн орон нутгийн төсвөөс 360.0 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн шинэ багийн төв барих ажлыг эхлүүлсэн
ажээ. Удахгүй Зүүндэлгэр багийн иргэд тохилог, шинэ төвөөр үйлчлүүлэх эхэлнэ. Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр /IV/ багт 2 мянга орчим иргэн оршин суудаг томоохон баг аж.

 

相关新闻