Ногоон байгууламжийг сүйтгэж байгаа малыг хашиж журамлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-05-21 17:32:45

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Нийтийн эзэмшлийн зам, талбайд тарьсан мод, бутыг хүүхдүүд хугалах, сугалах, мал идэж, сүйтгэх зөрчил багагүй гарч байна.

Зөрчлийн тухай хууль болон Арвайхээр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 онд баталсан “Арвайхээр хотын ногоон байгууламжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 24 дүгээр тогтоолын дагуу ногоон байгууламжид малаа оруулсан тохиолдолд бод мал тутамд 10 мянган төгрөгийн торгуулийг эзэнд нь ногдуулахаар болж байна.

Мөн ногоон байгууламжид нэвтэрч, сүйтгэж байгаа малыг хашиж, журамлах орон тооны ажилтантай болж, иргэдээс 80181256 утсаар зөрчлийн мэдээлэл авч байгаа юм.

相关新闻