ЖДҮ-ийн зээл олгож эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажил Увс аймагт эхлээд байна. Төсөл хүлээн авах хугацаа энэ сарын 27-ноос ирэх сарын 10 хүртэл үргэлжлэх аж.
Зээлийг таван жилийн хугацаатай олгох бөгөөд
сангаас шууд олгосон тохиолдолд 3 хувийн хүүтэй, харин банкаар дамжуулан олгох
зээлийн хүүгийн хэмжээ 8 хувиас ихгүй байх юм байна. Зээлийн үндсэн төлбөрөөс
чөлөөлөгдөх хугацаа 12 сар аж.
ЖДҮХС-гаас жижиг, дунд
үйлдвэр эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажлыг
аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хариуцаж ажиллах бөгөөд холбогдох
мэргэжилтнүүдтэй уулзаж, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.