Бурхан багшийн Их Дүйчэн өдрийг “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор тэмдэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Бурхан багшийн эхээс мэндэлсэн, бурханы хутгийг олсон, нирваан дүрийг олсон гурван үйл явдал давхацдаг зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр энэ сарын 18-нд тохионо.
Эл өдрийг энэ жил “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Нийслэлийн ЗДТГ, бурханы шашны сүм хийдүүд, ТББ-ууд тэмдэглэх юм.
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн ОНХА-ны дарга Ж.Одгарьд ярихдаа, “Монголчууд бид энэхүү түүхт өдрийг шашин шүтэх эрхийг сэргээсэн 1990 оноос хойш “Бурхан багшийн Их Дүйчэн өдөр” нэр дор энэрэл нигүүслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, гэгээрэл бясалгалыг чухалчлах, өв соёл, ёс заншлаа өвлүүлэн үлдээх зорилгоор эв санаа, эрдэм соёлын өдөр болгон жил бүр тэмдэглэж байна. Энэхүү баярыг нийслэл төдийгүй бүс хотууд, орон нутаг дахь үндэсний уламжлалт өв, соёлоо хүндэтгэн дээдлэгч байгууллага, хамт олонтой хамтран номын айлдвар, сайн үйлсийн аян зохион байгуулж, саруул ухаан, сайхан сэтгэлээр гэр бүл, төрөл садан, нийгэмдээ эерэг хандлага түгээж, зуны тэргүүн сарын турш бүх нийтээрээ ном буяны үйлд шамдахыг уриалдаг билээ. Энэ жилийн хувьд “Улаанбаатар марафон”, “Автомашингүй өдөр”-тэй хамтран тэмдэглэж, олны оролцоог хангах боломж бүрдэж буйгаараа онцлогтой” гэв.
Энэ өдөр Гандантэгчэнлин
хийдийн Жанрайсиг шүтээний өмнөх талбай болон Сүхбаатарын талбайд ёслолын
ажиллагаа, Бясалгалын флашмоб, баярын хүндэтгэлийн жагсаал болно.
Бурхан багшийн Их Дүйчэн өдрийн үйл ажиллагаанд оролцож, хүнлэг энэрэнгүй шударга
нийгмийг цогцлоох, эрдэм мэдлэг, энэрэл нигүүслийг эрхэмлэн өв соёлоо дээдлэж,
эв санаан дор нэгдэж ёс суртахуунаа дээдлэхийг зохион байгуулагчид уриалж
байна.
БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДРИЙН БАЯРЫН ХӨТӨЛБӨР
МБШТ Гандантэгчэнлин
хийд
04:00-06:00 Их хөлгөний тэтгэн ариусгах нэг өдрийн бацаг
санваар (Тэгчэн сожон) - Өмнөд Энэтхэгийн Сэра Жэ дацангийн лхаарамба Түвдэн
Зопа, Идгаачойнзинлин дацанд
07:00-18:00 Бурхан багшийн чого хурах - Гандан дуганд
06:00-20:00 Тахилын үйл ажиллагаа - Жанрайсигийн талбайд
20:00-06:00 Бурхан багшийн маггаал хурах
Жанрайсигийн өмнөх
талбайн ёслол
10:00-10:05 Хөтлөгчид нээж үг хэлнэ. /МУСГЗ Г.Чулуунбат,
МУГЖ Ж.Бямбаа/
10:05-10:10 МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба
лам, гавж Д.Чойжамцын айлдвар
10:10-10:15 МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээ, соёл
шашны бодлогын зөвлөх Ц.Хулан
10:15-10:20 Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын мэндчилгээ
10:20-10:25 Зүүнхүрээ Дашчойлин хийдийн Хамба лам Ч.Дамбажавын
мэндчилгээ
10:25-10:30 Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
захирагч С.Амарсайханы мэндчилгээ
10:30-10:35 Мамба Дацан хийдийн хамба лам Д.Нацагдоржийн
мэндчилгээ
10:35-10:40 Соёмбот туг залах ёслол
10:40-10:45 Бурхан багшийн лагшин шүтээн залах /Угтлагын
хөгжим, сэмбэрэмтэй/
10:45-10:55 Мандал өргөх ёслол
10:55-11:00 Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд
Н.Цэрэнбатын мэндчилгээ
11:00-11:05 Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяагийн
мэндчилгээ
11:05-11:10 ШУА-ийн Түух, археологийн хүрээлэнгийн захирал,
доктор С.Чулууны мэндчилгээ
11:15-12:20 МУҮУИТ-ын хүндэтгэлийн тоглолт /Бүрэн
бүрэлдхүүнээрээ/
12:20-12:30 Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа, лам
хувраг, ТББ-ууд
12:30-12:50 “Ёс суртахуунаа эрхэмлэе” сургаал МБШТ
Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн шунлайв, гавж С.Гантөмөр
12:50-13:50 Сүм хийд, ТББ-уудын танилцуулга
13:50-14:20 МБШТ Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин
дацангийн гэсгүй, Л.Энэбиштогтох номын айлдвар
14:20-15:00 Хүндэтгэлийн жагсаалын бэлтгэл