Хүүхдүүдийн танин мэдэхүйн мэдлэгт дусал өргөж “эко” булан нээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-15 16:21:14

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн бага ангийн заах аргын нэгдлийн хамт олон сургуулийнхаа коридорыг ашиглан эко булан нээсэн байна.

Уг эко булан нь хүүхдүүдэд байгаль, эх орон, амьтан ургамлаа танин мэдэх, хайрлан хамгаалах, эх орондоо сэтгэл зүрхээ зориулан бие хүн болон төлөвших, хүмүүжихэд ихээхэн үүрэгтэй аж. Энэхүү булан нь бага ангийн заах аргын нэгдлийн хамт олон, бага ангийн сурагчид, эцэг, эхчүүдийн хамтын зүтгэлээр бий болжээ.

 

相关新闻