Нефтийн үнэ өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН. /Xinhua/. АНУ, Ираны хооронд геополитикийн хурцадмал байдал өсөн нэмэгдэж буйтай холбоотойгоор даваа гарагт нефтийн үнэ өссөн байна.
“WTI” маркийн нефтийн үнэ 0.31 ам.доллароор өсөж, нэг торхын үнэ 62.25 ам.долларт хүрсэн бол “Brent” маркийн нефть 0.39 ам.доллароор өсөж, 71.24 ам.долларт хүрчээ.
Ираны аюул заналыг бууруулах зорилгоор нисэх онгоц тээгч хөлөг
онгоцнууд болон бөмбөгдөгч онгоцнуудаа Ойрхи Дорнод руу илгээж байгаа тухай АНУ-ын
Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Ираны нефтийн экспортыг тэглэх зорилгоор эрчим хүчний хориг арга хэмжээгээ чангатгах шийдвэрийг гаргасны дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна.