Алт худалдан авалт 10 хувиар нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/.
Монголбанк өнгөрсөн дөрөвдүгээр сард 1.1 тонн алт худалдан авчээ.
Энэ нь өнгөрсөн оныхоос 101 кг-аар илүү буюу Төвбанкны худалдан авсан алт 10 хувиар нэмэгдсэн дүн юм. Дархан-Уул аймаг
дахь Монголбанкны хэлтэс 9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 3 кг
алт худалдан авчээ.
Худалдан авалт ийнхүү өссөнийг УИХ-ын ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг таван хувь болгосонтой холбон тайлбарлаж байна.
Тодруулбал, УИХ-ын энэ оны гуравдугаар сарын
26-ны ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт
оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг
таван хувь болгосон. Тус хуулийг УИХ-ын
албан мэдээлэл болох "Төрийн мэдээлэл" сэтгүүлийн гуравдугаар сарын
28-ны өдрийн 13 дугаарт нийтэлсэн бөгөөд төрийн мэдээлэлд нийтэлснээс хойш 10
хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 8-наас дагаж мөрдөж эхэлжээ.
Дөрөвдүгээр сарын байдлаар нэг грамм алт худалдан авах
Монголбанкны дундаж үнэ 108.757.36 төгрөг байв.