“Булган марафон-2019” олон улсын нээлттэй тэмцээн ирэх бямба гарагт болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ “Булган марафон-2019” олон улсын нээлттэй тэмцээн Булган аймгийн төв Цогт хунтайжийн талбайд ирэх бямба гарагт болно.
Гүйлтийн 12
төрлөөр, 7 насны ангиллаар явуулах бүх нийтийн гүйлтийн тэмцээнд тамирчдыг тоо
харгалзахгүй өрсөлдүүлэх юм. Харин 21,95 км-ийн зайд олон улсын тамирчдыг
уралдуулах аж.
“Булган марафон”-д тус аймгийн сум
бүрийн төлөөлөл оролцдогоос гадна нийслэл, аймаг, хотын тамирчид
ирж өрсөлддөг уламжлал болсон томоохон тэмцээн юм.