Монголын уулчид Эльбруст амжилттай авирчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын Мөстлөг судлалын станцын ахлах техникч М.Сержума, гэрэл зурагчин Н.Нуржас нар Эльбрус ууланд авирахаар энэ сарын 17-ны өдөр эх орноосоо мордсон.
Уулчид маань авиралтаа өчигдөр буюу энэ сарын 26-ны өдрийн шөнийн 03:00 цагаас
эхлүүлж, 13:00 цагийн орчимд уулын орой дээр амжилттай гарчээ. Мөн оройн 18:00
цагт үндсэн кэмп дээр эсэн мэнд бууж ирсэн бөгөөд авиралт, буцаж ирэх хугацаа
нь 16 цаг үргэлжилсэн байна.
Эльбрус нь далайн түвшнээс 5642 метр өндөр, ОХУ-ын Кабардин-Балкар Улсын
нутаг дэвсгэрт оршдог Европ тивийн ноён оргил бөгөөд өмнө нь манай улсаас МУГТ
Г.Өсөхбаяр, уулын спортын мастер Ч. Ариунзул ахлагчтай "Хайрхан" клубын
уулчид амжилттай авирч байжээ.