Хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн мэдээллийн сан ажиллуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/ Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санг олон нийтэд түргэн шуурхай хүргэх зорилгоор гар утасны программ, апликейшн, “E бирж” ажиллуулахаар болов. Энэ тухай хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөл энэ оны анхдугаар хуралдаанаар баталсан байна.
Энэ жилийн тухайд
хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэ арга хэлбэрийг нэвтрүүлэхээр орон
нутагт явуулын бирж ажиллуулах, ажил олгогчдод чиглэсэн сургалт, үзэсгэлэн
яармагийг дөрвөөс
доошгүй удаа зохион байгуулах, масс
мессеж үйлчилгээг нэвтрүүлэх, ажил хайгч, ажил олгогч нарт зориулсан вэб сайт,
аплейкешн ажиллуулах, хөдөлмөрийн
сэтгэлзүйч ажиллуулж “Хөдөлмөрийн хүмүүжил” олгох сургалтыг ЕБС-иудтай хамтран
зохион байгуулах, орон
нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын суурь
судалгааг эдийн засгийн ангиллаар нь холбогдох байгууллагуудтай хамтран гаргаж, мэдээллийн бааз бий болгох ажлыг зохион
байгуулахаар төлөвлөжээ.