Залуу зураач А.Хайратын бүтээлүүд "Тал нутгийн амьсгал" олон улсын үзэсгэлэнд тавигджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-04-25 11:48:16

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн залуу зураач А.Хайратын "Хорхыт" товгор зураг болон утас, хадаасаар урласан "Монгол бөх" хөөрөг ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсад болж байгаа "Тал нутгийн амьсгал" /Дыхание степи/ олон улсын уран зургийн үзэсгэлэнд тавигджээ.

Уг үзэсгэлэн нь Чемаль дүүргийн Игорь Гревневийн нэрэмжит урлагийн галерейд энэ сарын 21-ний өдөр нээлтээ хийсэн бөгөөд ОХУ, Казахстан, Монгол Улсаас 70 гаруй зураачийн бүтээл тавигдсан аж.

А.Хайратын хувьд стринг арт, хагас товгор баримлын чиглэлээр бүтээл туурвидаг байна. Түүний  "Абай", "Казахын баатар", "Хүлэг морь" зэрэг бүтээл нь өнөөдрийг хүртэл гадаад, дотоодын хэд хэдэн үзэсгэлэнд тавигдаж олон нийтийн талархлыг хүлээжээ. Мөн өнгөрсөн онд 1200 ширхэг хадаас, 750 м орчим оёдлын утас ашиглан Ерөнхийлөгч Х.Баттулгын хөөргийг урласан нь таван сая төгрөгөөр зарагдаж байжээ.  

"Тал нутгийн амьсгал" олон улсын уран зургийн үзэсгэлэн ирэх есдүгээр сар хүртэл үргэлжилнэ. 

相关新闻