Хөдөлгөөн бидний оролцоо хэлэлцүүлэг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-03-24 08:55:46

“Осолгүй жолооч-Жаргалтай гэр бүл аян”-ыг Цагдаагийн байгууллагын 95 жил, Замын цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтах ажлын хүрээнд өрнүүлжээ.

Аяны хүрээнд “Хөдөлгөөн бидний оролцоо” сэдэвт сургалт хэлэлцүүлгийг Баянхонгор хотноо зохион явууллаа. Тус хэлэлцүүлэг аймгийн Тэмүүжин театрт болсон бөгөөд цагдаагийн газар, зэвсэгт хүчний 339 дугаар анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан оролцсон байна. Тус сургалт хэлэлцүүлэг Монгол Улсын 21 аймагт болох юм.

Энэ оны 2 дугаар сарыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зам тээврийн осолд өртөж гэмтсэн хүүхдийн тоо 24 хувиар буурсан сайн үзүүлэлт гарсныг албаныхан онцолж байсан. Энэ эрчээр зам тээврийн осолгүй улс болох зорилтыг тавин ажиллаж байгаагаа дуулгав.

Сонирхуулахад, Сургалт энэ сарын 29 хүртэл баруун бүсийн аймгуудаар, 2 дугаар үе шат нь ирэх сарын 5-15-ны хооронд зүүн аймгуудад үргэлжлэх аж.

Б.Мөнхзул

相关新闻