Дуучин Ц.Сарнай "Хуурч болохгүй" дуугаа дүрсжүүлэн цацлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. "Sweetymotion" хамтлагийн ахлагч, дуучин Ц.Сарнай бие даасан тоглолтдоо бэлтгэж байна. Тоглолтынхоо өмнө шинэ уран бүтээл болох "Хуурч болохгүй" хэмээх дуугаа дүрсжүүлэн цацлаа. Энэхүү дууны аяыг "Хурд" хамтлагийн гитарчин, МУГЖ Д.Отгонбаяр зохиож, үгийг Д.Гэрэл бичиж, клипийг "ACE" энтертайнмэнтийн уран бүтээлчид бүтээсэн байна. Дүрс бичлэгт нь залуу жүжигчин С.Мөнхдалай хамтран тогложээ.