Гитлерийг цочоодог байсан шог зургууд дэлгэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-22 18:38:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын ЭСЯ-ны дэргэдэх Оросын Шинжлэх ухаан, соёлын ордонд дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баярын өдөрт зориулсан үзэсгэлэн нээгдлээ. ОХУ-д тавдугаар сарын 9-нд  тэмдэглэдэг Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын өдрийг угтсан ховор гэрэл зураг, зурагт хуудас, шог зургийн үзэсгэлэн уламжлал ёсоороо гарав. 

Оросын түүхийн музейн сан хөмрөгөөс ховор зургуудыг онцлон дэлгэжээ. Дайны мангас Гитлерийг шоглосон зургууд дайны хар толбыг илүү "үнэртүүлнэ". Оросын алдарт  Кукрыниксы болон Ю.Денисовын шог зургууд болон зурагт хуудсууд Гитлерийг ихэд цочоодог байсан гэдэг.


Тиймдээ ч Гитлер Орос орныг эзлэн авуутаа л нэгд, алдарт нэвтрүүлэгч В.Левитаныг, хоёрт шог зураачдыг нь баривчлан цаазална гэдэг байжээ .


 Оросын түүхийн музейн сан хөмрөгт хадгалдаг дээрх зурагт хуудас, шог зургууд болон дайнд оролцсон зураачдын таталбар зургууд сонирхол татахуйц дайны түүхийг өгүүлж байна. Мөн ялалтын өдрөөр Бранденбургийн хаалгаар хоёр бөхтэй монгол тэмээн тэрэг орж буй нэн ховор зураг ч байв.



相关新闻