Аймгийн ИТХ-ын ажлын хэсэг Гурванбулаг, Рашаант суманд ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын ажлын хэсэг Гурванбулаг, Рашаант суманд ажиллаж, нутгийн өөрөө удирдах байгууллага ИТХ-ын үйл ажиллагааны манлайллыг дээшлүүлэх талаар зөвлөгөө өгч, ажлын арга барил, туршлага, санаачилгыг судалжээ.
ИТХ-ын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт
тавих, төлөөлөгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа байдал, иргэдийн
санал бодол, өргөдөл гомдлыг шийдвэрлэх, сумын Засаг даргын үйл ажиллагааны
хөтөлбөрийн хэрэгжилтийг тооцож, эрчимжүүлэх талаар зохион байгуулж байгаа
ажлыг шалгаж зөвлөсөн байна.
Ажлын хэсэг Гурванбулаг сумын ИТХ
сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 10 жилийн төлөвлөгөөг батлан мөрдөж, сумын
төвийн хот байгуулалтын 25 жилийн ерөнхий төлөвлөгөөний төслийг дэмжиж, сумыг
хэтийн зорилготой хөгжүүлэх бодлогоо хэрэгжүүлж, нутгийн өөрөө удирдах
байгууллагын дотоод ажлыг сайжруулах, журам гаргаж ажиллаж байгаа арга барилыг
бусад суманд дэлгэрүүлэх нь зүйтэй байна гэж үзсэн байна. Тус сумын ИТХ сүүлийн
жилүүдэд аймгийн хэмжээнд тэргүүний ИТХ-ын байгууллагаар хоёр удаа шалгарсан
юм.