Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах төлөвлөгөө баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-04-22 10:41:30

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид мал аж ахуйн 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах аймгийн нэгдсэн төлөвлөгөө баталлаа.

          Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэгт зохион байгуулахаар даалгаж, ирэх 11 дүгээр сард танилцуулахыг үүрэг болголоо.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу аймгийн нөөцөд 300 тонн өвс, 100 тонн тэжээл, сумын нөөцөд 1600 тонн өвс, 430 тонн тэжээл бэлтгэх, хил залгаа аймагтай хамтран бэрхшээл тохиолдсон үед авах арга хэмжээний төлөвлөгөө гаргах, аймаг дундын отрын бүс нутагт нутаглах малын тоо толгойг зохицуулах, бэлчээрийн талхагдлыг багасгах, малын тэжээл тариалалтыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөөд байна.

相关新闻