Ширээний теннисний тэмцээний тов гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн өсвөр үеийн аварга шалгаруулах 2016 оны Ширээний теннисний тэмцээний тов гарлаа.
Энэ жилийн тухайд Спортын дэд мастер Б.Баттөмөр, Б.Хонгорзул нарын нэрэмжит болгон зохиогдож байгаа бөгөөд ирэх сарын 1-2-ны өдрүүдэд болохоор болжээ.
Тэмцээн 12-оос доош нас, 13-15 нас, 16-18 нас гэсэн гурван ангиллаар болно. Тэмцээнээс шалгарсан тамирчид Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм байна.
Байгууллагын дүнг зөвхөн нэгбүрчлэн төрлийн медалийн чанарыг харгалзан үзэж, байр эзлүүлэх аж.
Б.Мөнхзул