Хуурайшилт их байх төлөвтэй байгаа тул гал түймрээс сэрэмжлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Энэ сарыг дуустал Төв аймгийн ихэнх нутгаар хуурайшилт их байх төлөвтэй байгаа тул гал түймрээс сэрэмжлүүлж байна.
Тавдугаар сарын 1 хүртэл ихэнх нутгаар салхи шуургатай, хавсаргатай байх тул
болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.
Энэ сарын 24-нд ихэнх сумын нутгаар, 25-нд зүүн хэсгээр, 27-нд нутгийн төв хэсгээр бага зэргийн хур тунадас орно.
Гэвч салхи ихэнх хугацаанд
7-12 м/с хүртэл салхилна.
Нутгийн өмнөд хэсгээр 23-нд
16-18 м/с, бусад хугацаанд түр зуур 14 м/с хүрч шороон шуурга шуурна.
Шөнөдөө -2+3 градус байх бол өдөртөө 8-13 градус дулаан байна. 26-наас бага зэрэг дулаарах төлөв ажиглагдаж байгаа аж.