Заамар суманд авто тээврийн үзлэг, оношилгоо эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Заамар суманд авто тээврийн үзлэг, оношилгоог энэ сарын 19-25-нд хийнэ. Энэ жил тус суманд 1300 авто тээврийн хэрэгсэл үзлэгт орох бүртгэлтэй байгаа аж.
Төв аймгийн авто тээврийн төвийн автын инженер А.Хүдэрболд, техникч Д.Энхболд, улсын бүртгэгч Б.Уянга нар Заамар сумын тээврийн хэрэгсэлд үзлэг, оношилгоо хийж байна.
Дэлхийн банк болон Нордикийн хөгжлийн сангийн урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг, оношилгоо хийх төвүүд байгуулах, бүртгэлийн нэгдсэн сүлжээ бий болгох” дэд төслийг 2001 оноос хэрэгжүүлж 2005 оноос техникийн хяналтын үзлэгийн төвүүд ажиллаж эхэлснээр техникийн хяналтын үзлэгийг тогтмол явуулах боломж бүрдсэн байна.
Авто тээврийн тухай
хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Автотээврийн хэрэгслийн хүн амын эрүүл мэнд,
байгаль орчинд нөлөө үзүүлэх сөрөг хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээний
түвшин, тээвэрлэлтийн болон техник ашиглалтын шаардлагыг хангасан байдалд
жилийн турш техникийн хяналт хийж гэрчилгээ олгоно” гэсэн нь бүх тээврийн
хэрэгсэл техникийн хувьд бүрэн байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцох ёстой
болохыг хуульчилж өгсөн байна.
Сүүлийн жилүүдэд
тээврийн хэрэгслийн тоо байнга өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2016 оны
жилийн эцсийн байдлаар Монгол Улсын тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн санд
841.552 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 535 744 тээврийн хэрэгсэл
буюу 63.66 хувь нь техникийн хяналтын үзлэгт хамрагджээ.