Хүчтэй салхины улмаас Улаанбаатар-Өлгий чиглэлийн онгоцны нислэгийг цуцалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутгаар өнгөрсөн шөнө салхины хурд
21 м/с-д хүрч шуурсан юм. Салхи одоо ч намжаагүй 10-19 м/с орчим байгаа бөгөөд
үдээс хойш 21 м/с-д хүртэл нэмэгдэх аж.
Үүнтэй холбогдуулан "Хүннү эйр" компанийн өнөөдрийн Улаанбаатар-Өлгий-Ховд
чиглэлийн нислэгийг цуцалж, маргааш нисэхээр болсон байна.