Авто замын байгууллага үүсч хөгжсөний ойд зориулсан спортын гурван төрөлт тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ жил Монгол Улсад авто замын байгууллага үүсч хөгжсөний 90 жил, “Өвөрхангай АЗЗА” ТӨХК-ийн 50 жилийн ой тохиож байна.
Тус байгууллагаас ойдоо зориулж, спортын гурван төрлөөр тэмцээн зохион байгууллаа.
Ажилчин, албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, оюун ухаан, авхаалж самбааг сорих, хамт олны дунд эвсэг харьцааг бүрдүүлж, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой тус тэмцээнд 15 багийн 198 тамирчин өрсөлдөж, Арвайхээр сумын ЗДТГ-ын баг цомын эзэд болов.
Гар бөмбөгийн төрөлд “Онги-Ус суваг” ОНӨҮГ, ширээний теннисээр БОЭТ-ийн ажилтан Г.Мандахбаяр, дардсын төрөлд МХГ-ын улсын хяналтын байцаагч Б.Тайванбаатар нар тус тус тэргүүн байр эзэллээ.