Төрийн байгууллагын удирдлагууд жендэрийн талаар мэдлэг нэмж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай /МОНЦАМЭ/. Хүний эрхийн Үндэсний комиссоос өнөөдөр аймгийн төрийн захиргааны байгууллагын удирдлагуудад “Жендэр ба хүний эрх” сургалтыг явуулж байна.
Төрийн байгууллагын удирдах
албан тушаалтнууд жендэрийн мэдрэмжтэйгээр шийдвэр гаргадаг байх, төрийн байгууллага дотор
жендэрийн тэгш байдлыг бий болгоход төрийн албан хаагчдын хүлээх үүрэг,
хариуцлагыг таниулах, жендэрийн нэгдсэн ойлголтыг өгөх, бодлого
төлөвлөлт боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор тус сургалтыг зохион байгуулж байна.
Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг сургалтын эхэнд үг хэлэхдээ “Хүмүүсийн нийтлэг ойлголт нь жендэрийг эмэгтэйчүүдийн эрх гэж ташаа ойлгоод байдаг. Угтаа жендэр нь эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрхийн асуудал юм. Эдийн засаг нийгэм, улс төрийн бүхий л оролцоон дээр тэгш байх ёстой. Энэхүү зарчмыг төрийн байгууллагын удирдлагууд шийдвэр гаргахдаа хэрхэн хэрэгжүүлж, цаагдаа бодлого үйл ажиллагаандаа тусгах талаар бид арга зүйн зөвлөгөө өгч, мэдээлэл сургалтыг зохион байгуулна” хэмээв.
Сургалтад оролцогчид “Хүний эрхийн ерөнхий ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага”, “Жендэрийн үндсэн ойлголт, онол, хандлага, Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал, Жендэрийн тэгш байдлын талаарх олон улсын эрх зүйн зохицуулалт, Жендэрийн ялгаварлан гадуурхалт, Жендэрт суурилсан хүчирхийлэл, Жендэрийн асуудлаарх гомдол шийдвэрлэх ажиллагаа, байгууллага дахь жендэрийн тэгш байдал сэдвийн хүрээнд нэгдсэн ойлголт авч байна.