Дорнод аймагт 700 гаруй гаднын иргэн бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт зургаан улсын 726 гаднын иргэн оршин сууж байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар дээрх 700 гаруй иргэний 18 нь Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон, 23 нь хөрөнгө оруулагч, 615 нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа юм.
Түүнчлэн гаднын орны 18 иргэн Дорнод их сургуульд
суралцаж байна. Олон улсын хүмүүнлэгийн байгууллага болон шашны чиглэлээр
гурван иргэн үйл ажиллагаа явуулж байгаа бол албан хэргээр оршин сууж байгаа
иргэд олон улсын Койка, Жайка, Энхтайвны корпусын шугамаар ирсэн хүмүүс гэж Зүүн бүс
дэх Гадаадын иргэн харьяатын газраас мэдээлэв.
Хөдөлмөр
эрхэлж байгаа гаднын орны иргэдийн дийлэнх нь урд хөршийн иргэд. Учир нь тус
аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад тодорхой тооны
хятад иргэд ажиллаж байна.