Говь-Алтай, Ховд, Баянхонгор аймгийн зарим суманд Герман, Монголын хамтарсан "KFW" төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-04-05 12:31:33

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай, Ховд, Баянхонгор аймгийн зарим суманд Герман, Монголын хамтарсан "KFW"-н хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжинэ.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Алтай, Эрдэнэ, Цогт, Бугат, Тонхил Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст, Ховд аймгийн Алтай, Булган, Үенч суманд "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох" Герман, Монголын хамтарсан "KFW"-н хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжинэ. Төслийг хэрэгжүүлэх зөвлөлийг байгуулах зорилгоор Говь-Алтай аймгийн Алтай хотноо дөрөвдүгээр сарын 1-3-ны өдөр дээрх аймаг, сумдын төлөөлөл 70-аад хүн оролцсон хэлэлцүүлэг зохион байгууллаа.  

Уг төсөл нь 2019-2025 оны хооронд хэрэгжих бөгөөд төслийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлж ажиллах 23 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл байгуулж, зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар зөвлөлийн даргаар Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Батмагнайг сонгосон байна.



相关新闻