Баян-Өлгийн зургаан малчинд профессор цол хүртээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн мал аж ахуйн салбарт он удаан жил үр бүтээлтэй ажиллаж байгаа зургаан малчинд Монголын мал аж ахуйн академиас профессор цол хүртээснийг өнгөрсөн долоо хоногт аймгийн ХХААГ-ын удирдлагууд гардуулан өгчээ.
Тухайлбал, Дэлүүн сумын Хөдөө аж ахуйн тасгийн дарга, мал зүйч Т.Тогтауд тус академийн жинхэнэ гишүүн, хүндэт профессор цол, Улаанхус сумын малчин А.Табысбек, Сагсай сумын малчин Т.Хабай, А.Бахытбек, Б.Назгүл, Буянт сумын малчин З.Өмиртай, Х.Нина нарт академийн жинхэнэ гишүүн, профессор малчин цол олгожээ.
Аймгийн ХХААГ-ын дарга Б.Нургуланы тайлбарласнаар мал
сүргээ төрлөөрөө өсгөсөн, малын ашиг шимийг сайжруулсан, өөрийн мэдлэгээ залуу
малчид, мал аж ахуйн салбарын мэргэжилтнүүдэд зааж сургасан, мал маллах
туршлага нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон
ном товхимлуудад нийтлэгдэж олны хүртээл болсон малчдад дээрх цолыг
хүртээдэг уламжлалтай ажээ.