Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай /МОНЦАМЭ/. Монголын аялал жуулчлалын холбооноос 20 дахь жилдээ зохион байгуулж буй “International Travel Mart-2019” Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Өвөрхангай аймгийн бизнес эрхлэгчид амжилттай оролцлоо.
Үзэсгэлэн Улаанбаатар хотноо 2019 оны 3 дугаар сарын 29-31-нд болж, аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг, аялал
жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 29 компани оролцож, 21 аймгаас үзэсгэлэнгийн талбайгаа хамгийн өвөрмөц шинэлэг
байдлаар тохижуулан, зохион байгуулалт сайтай оролцсон аймгаар шалгарч,
тэргүүн байр эзэллээ.