Баян-Өлгийн аврагч гал-сөнөөгчид олон улсын тэмцээнд хоёрдугаар байрт оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-04-02 17:27:21

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. ОХУ-д Галын байгууллага үүсэж хөгжсөний 370 жилийн ойд зориулан тус улсын Алтайн Бүгд Найрамдах Улсын Горно-Алтайск хотод өнгөрсөн сарын 30-ны өдөр зохион байгуулсан аврагч Гал-сөнөөгчдийн олон төрөлт тэмцээнд Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид амжилттай оролцож багаараа хоёрдугаар байрт оржээ.

Харин тус улсын Чемал тосгоны аврагчид тэргүүлсэн байна.

Тэмцээнд ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын бүх районаас 13 баг, Баян-Өлгий аймгаас долоон хүний бүрэлдэхүүнтэй нэг баг тус тус оролцжээ. Оролцогчид гир, штанг өргөх, шороо, бетон нурангад дарагдсан иргэнийг аврах, хохирогчдыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх, тээврийн хэрэгсэл чирэх зэрэг төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн ажээ. 

相关新闻