Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-04-02 17:15:43

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019" нээлтээ хийлээ.

Баянхонгор аймагт сүүлийн хоёр жилд гарсан ослуудын 80-аас дээш хувь нь барилга, уул уурхайн салбарт гарч, аймгийн хэмжээнд тулгамдсан асуудлуудын нэг болжээ. Тиймээс 2019 оны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг эрсдэл өндөртэй салбарын ажиллагсдын сар болгон зарласан байна. Ийнхүү аймгийн хэмжээнд барилга, дулаан, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах зорилт тавьжээ.

Сарын аяны хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хууль, журам, дүрэм, стандартыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, олон нийтэд сурталчлах арга хэмжээний төлөвлөгөө гарган, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох ажил өрнүүлэх юм байна. Мөн ажилтан үйлдвэрлэлийн осолд өртөхгүй байх, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

相关新闻