Төл бойжилт 98.9 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 6.5 сая шахам мал өвөлжиж, хаваржиж байна.
Өнгөрсөн онд ихэнх нутгаар бороо хур багатай, бэлчээрийн өвс муу байсан нь өвөлжилт, хаваржилтад нөлөөлж зарим суманд отор нүүдэл тасрахгүй байгааг албаныхан мэдээллээ.
Тухайлбал, Шинэжинст сумаас 11 өрхийн 6.7
мянган мал, Баянговь сумаас хоёр өрхийн 1370 мал Өмнөговь аймгийн Гурвантэс
сумын нутаг руу отор, Баянбулаг, Галуут, Гурванбулаг, Жаргалант, Заг сумын малчдын
70-80 хувь буюу 2000 шахам өрх нүүдэл хийжээ.
ХХААГ-аас мэдээлснээр, оны эхний нийт малын 0.2 хувь буюу
9043 том мал зүй бусаар хорогдоод байгаа юм байна. Харин нийт хээлтэгч малын 8.5
хувь буюу 166 мянга гаруй мал төллөж, төл бойжилт 98.9 хувьтай байгаа аж.
Аймгийн хэмжээнд 1.5 сая мал төллөх бөгөөд бэлчээрийн
өвс хомс байгаагаас өвс, тэжээлийн хэрэгцээ шаардлага ойрын өдрүүдэд эрс
нэмэгдэх хандлагатай байна. Мөн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ядарч
доройтсон мал, хээлтэй болон төллөж байгаа малыг нэмэгдэл тэжээлд оруулжээ.