Баянхонгорт газар хөдөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
norovsambuu@montsame.mn
2016-03-21 22:52:41

Энэ сарын 18 буюу өнгөрсөн Баасан гарагт Баянхонгор аймгийн Баацагаан сумд газар хөдлөлт болжээ.

Тодруулбал сумын төвөөс зүүн урд зүгт 15 км-ийн зайд “Нарийн гол” /У-99059I, Ө-45049I/-д мөн өдрийн 14:09:54 цагт 4.0 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон аж. Тус сумын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй гэдгийг албаныхан мэдээллээ.

Сонирхуулахад, мөн өдөр өөр 2 ч аймагт дарааллан газар хөдөлжээ. Говь-Алтай аймгийн Алтай сумаас зүүн урд зүгт 180 км-т 3.5 магнитут, Өмнөговь аймгийн Булган сумаас баруун хойт зүгт 49 км-ийн зайд Дэн багийн “Хайрхан эрэг” гэдэг газарт 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Б.Мөнхзул

相关新闻