Улсын төрөлжсөн олимпиадад 1400 гаруй  хүүхэд бүртгүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-21 17:31:28

Улсын төрөлжсөн олимпиад өнөөдөр орон даяар эхэлж байгаа билээ. Ийнхүү тус олимпиадад Хэнтий аймгийн хэмжээнд 1400 гаруй хүүхэд бүртгүүлж шалгалтаа өгч эхэллээ.

Энэхүү олимпиад нь Математик, Монгол хэл, Монгол бичиг гэсэн гурван хичээлээр эхэлж байгаа бөгөөд маргааш Англи хэл , Физик , математикийн хичээлүүдээр үргэлжлэх ажээ.

Жил бүрийн гуравдугаар сарын 21-25-ны хооронд явагддаг тус олимпиадаар сургалтын чанарыг сайжруулах, сурагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох, багш нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэхээс гадна сурагчдаас боловсролын стандартын өндөр түвшний мэдлэг, чадвар шаардах бөгөөд  бие дааж сэтгэх, эрэл хайлт хийх олон төрлийн сурах арга барил эзэмшилтийг шаардагаараа онцлогтой.

Хэнтий аймгийн хэмжээнд Сэтгэх чадварын олимпиадыг авдаг болсноос хойш хүүхдүүд маш их хичээл зүтгэлтэй, хүүхдүүдийн сурлагын чанар эрс сайжирч байгааг БСГ-ын ахлах мэргэжилтэн Б.Түмэнжаргал хэллээ.

Тус олимпиадад хүүхдүүд найман хичээлээр өөрсдийн мэдлэг оюунаа сорих ажээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

 

 

相关新闻