Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
gantuya@montsame.mn
2016-03-21 17:14:09

Өнөөдөр тохиож буй дэлхий яруу найргийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөв.

Энэ онд шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой тохиож байгаа юм. Их ойн хүрээнд болон Дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан Д.Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн хамт олон өнөөдөр их зохиолчийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Арга хэмжээний үеэр Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн захирал сэтгэл судлалын ухааны доктор Ц.Нацагдолгор баяр хүргэн үг хэлж, оюутан залуус их зохиолчийн шүлэг найргаас уншиж толилуулсан юм.

Дэлхийн яруу найргийн өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 21-нд дэлхийн өнцөг булан бүрт уншигчид зохиолчдын баяр болгон хүн төрөлхтний оюун сэтгэлгээний дархлаа болсон сонгомол яруу найргийг уншиж баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай юм.

Н.Туяа

相关新闻