Баян-Өлгийн тогооч, хоол үйлдвэрлэгчид зөвлөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-27 13:31:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн тоогооч, хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар зөвлөгөөн Өлгий хотноо өнөөдөр эхэллээ.

Зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ, Монголын мастер тогоочдын холбоо, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо, аймгийн "Галайхан" хоол үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургууль, цэцэрлэг, зочид буудал, зоогийн газрын 250 гаруй тогооч оролцож байна.

"Энэхүү арга хэмжээ Баян-Өлгий аймгийн түүхэнд анх удаа болж байгаагаараа онцлогтой. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ач холбогдол өгч хүнс, хоол үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн мэргэжилтнээ оролцуулж байна. Зөвлөгөөний хүрээнд хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа боловсон хүчин, албан хаагчдад гурван өдрийн турш эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх, хоолны илчлэг, шим тэжээллэг байдлыг тодорхойлох чиглэлээр  сургалт хийж, хамтарсан нөхөрсөг тэмцээн явуулна.

Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хариуцлага үүрч, энэ салбарт ажиллаж байгаа ажиллагсдын мэргэжлийг дээшлүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа тул дээрх удаагийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна" гэдгийг Монголын мастер тогоочдын холбооны дэд ерөнхийлөгч Р.Батбаатар оролцлоо.

Баян-Өлгий аймгийн тоогооч, хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар зөвлөгөөн энэ сарын 29-нд өндөрлөнө.

              

相关新闻