Хятадын ханш нээх баярын үеэр Замын-Үүдийн авто замын боомт амарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-03-27 14:02:24

Дорноговь /МОНЦАМЭ/. Ирэх дөрөвдүгээр сарын 5-нд БНХАУ-ын “Ханш нээх” баярын өдөр тохиодог тул энэ өдөр Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн холбогдох зүйл заалтад хоёр улсын хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаах тухай тодорхой заалт байдаг аж.

Харин төмөр замын боомт нь талуудын хоорондын холбогдох хэлэлцээрт заасан төмөр замын цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд баяр, амралтын өдрүүд болон боомтын ажиллах хугацааны хязгаарлалтад хамрагдахгүй гэж заасан байдаг аж.

相关新闻