Биологийн олимпиадыг Р.Гэлэгпилийн нэрэмжит болгон зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/.Аймгийн БСУГ-аас ерөнхий боловсролын сургуулиудын хэмжээнд төрөлжсөн олимпиадуудыг зохион байгуулж байна.
Үүний нэг нь ардын боловсролын тэргүүний ажилтан Р.Гэлэгпилийн нэрэмжит биологийн олимпиадыг түүний үр хүүхдүүдтэй хамтран гурав дахь жилдээ зохион байгуулав.
Олимпиадад аймгийн ерөнхий боловсролын 26 сургуулиас 76 багш, сурагчид оролцож, биологийн шинжлэх ухааны мэдлэгээ сорин өрсөлдсөн.
Олимпиадад есдүгээр ангийн сурагчдаас Арвайхээр сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагч Б.Солонго, 12 дугаар ангийн сурагчдаас Уянга сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 12 а ангийн сурагч Г.Дөлгөөн, багш нараас Арвайхээр сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн биологийн багш, Монгол Улсын зөвлөх багш Б.Даваасүрэн нар тэргүүн байрт шалгарав.
Дашрамд дурдахад Б.Даваасүрэн багш улсын биологийн олимпиадаас найман алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль авч байсан ба түүний шавь нь олон улсын олимпиадад оролцох эрх авч байсан юм.