“Сэцэнханы хурд- 2016" дээд гурван насны уралдаан эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймагт “Сэцэнханы хурд- 2016" дээд гурван насны уралдаан азарганы уралдаанаар эхэлж 87 шандаст хүлэг барианы зурхайгаас хөдөллөө.
Тус уралдаан нь 2013 оноос эхлэн 3 дах жилдээ зохиогдож байгаа бөгөөд тус уралдааныг аймгийн мэргэжлийн хяналтын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтран албан ёсоороо зохион байгуулж юм. Мөн уралдааны үеэр аймгийн Засаг даргийн захирамжаар Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар, аймгийн Мал эмнэлэг , Эрүүл мэндийн газар ажиллаж байна.
Энэхүү уралдаанд Сүхбаатар , Дорнод, Дорноговь аймгийн уяачид ихэвчилэн ирсэн байгааг албаныхан хэллээ.
Мөн уралдаанд тавигдаж байгаа шаардлага бол эрлийз цустай морьд уралдуулахгүй цэвэр монгол морьдоо уралдуулдагаараа энэ наадам онцлогтой.
Хэнтий аймаг О.Буянхишиг