ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдааны тов батлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит гуравдугаар хуралдаан энэ сарын 21-нд боллоо.
Хуралдаанаар аймгийн ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдааны тов, төлөөлөгч тойрогтоо хийх ажлын жагсаалт, төсөв батлах, төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын уулзалт зөвлөгөөн зохион байгуулах, биеийн тамир, спортын газартай холбогдох өргөдлийг шалгасан ажлын хэсгийн мэдээллийг сонсох, мэргэжлийн комисс байгуулах зэрэг арав гаруй асуудал хэлэлцэж шийдвэрлэв.
Орон нутагт өрнүүлж буй бүтээн байгуулалттай холбогдуулж төсвийн орлого, зарлагыг эргэж харах, нийгэм эдийн засгийн бусад асуудлыг шийдвэрлэх зорилгоор аймгийн ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдааныг дөрөвдүгээр сарын 08-нд хуралдах тов баталсан байна.
Мөн аймгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөө хэлэлцэх, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудалд санал өгөх, газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулахад баримтлах журмыг хүчингүй болгох зэрэг асуудлыг хэлэлцсэн аж.