Багийн Засаг дарга нарыг 100 хувь унаажуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-03-22 23:21:14

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд заасан төрийн үйлчилгээг багийн төвөөс үзүүлэх чадварыг дээшлүүлэх бодлогын хүрээнд тус аймгийн Орон нутгийн сангийн хөрөнгөөр багийн Засаг дарга нарыг 100 хувь унаажууллаа.

Багийн Засаг дарга нарыг унаажуулах ажил 2017 оноос эхэлсэн бөгөөд өнгөрсөн жилүүдэд 85 багийн Засаг даргыг унаажуулсан бол өнөөдөр Есѳнбулаг сумын Наран, Рашаант багийн Засаг дарга нарт "DAYUN" маркийн мотоцикль олгов. Говь-Алтай аймгийн 2019 оны Орон нутгийн тѳсвийн 3.6 сая тѳгрѳгийн хѳрѳнгѳ оруулалтаар дээрх хоёр мотоциклийг авч тус аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ болон холбогдох хүмүүс гардуулж ѳглѳѳ. 


相关新闻