Олон улсын уралдаанд амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-21 18:48:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын нэр хүндтэй уралдаан, тэмцээнд амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн байна. ОХУ-д болсон Римский-Корсаковын нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн дуучин Э.Анхбаярт мөнгөн шагнал олгоно.



Мөн БНХАУ-ын Ухань хотод болсон Олон улсын өсвөрийн циркчдийн уралдаанд “Аватар” үзүүлбэрээрээ хоёрдугаар байр эзэлсэн Монголын циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох болсон байна.

相关新闻