Бадминтоны өсвөр үеийн аймгийн аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-03-20 15:36:58

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Бадминтоны холбоо, Биеийн тамир, спортын газар хамтран “Бадминтоны өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах” тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд 8 байгууллагын 100 гаруй тамирчид оролцож, ганцаарчилсан, дан хос, холимог хосын ангиллаар 96 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөв. Багийн дүнгээр В.Дониддэмбэрэл дасгалжуулагчтай Арвайхээр сумын 2-р сургууль тэмцээнд тэргүүлж, Г.Лхагвасүрэн дасгалжуулагчтай Мэргэд Лаборатори сургууль, Г.Сосорбарам дасгалжуулагчтай Уянга сумын 2-р сургуулийн тамирчид удааллаа.

Бадминтон буюу агаарын теннисний спорт нь манай аймагт хөгжөөд 2 жил болж байгаа ч сонирхогчдын тоо эрс нэмэгдэж, өнгөрсөн оны улсын аварга шалгаруулах тэмцээнээр аймгийн тамирчид шигшээ 8-д шалгарсан амжилтыг үзүүлжээ. Ойрын  жилүүдэд улсын аваргаас медаль авах зорилго тавин хичээллэж байгааг холбооныхон хэлж байв.

 

相关新闻