Наурыз баярыг угтан 1000 гаруй ахмадад хүндэтгэл үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-20 11:59:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн удирдлагууд казах түмний шинэ жилийн баяр болох Наурызыг угтан ахмадуудад хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тус уламжлалын дагуу аймгийн ИТХ, ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Өлгий сумын ЗДТГ, аймгийн Ахмадын хороо хамтран 1000 гаруй ахмадыг өчигдөр хүлээн авч Наурызын шөл буюу "көже"-гээр дайллаа.

Хүндэтгэлийн үйл ажиллаганы үеэр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар ахмадуудад чиглэсэн төр засгийн бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл өгч, баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Түүнчлэн улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан зарим хүмүүст аймгийн ИТХ-ын болон Засаг дарга, аймгийн  Ахмадын холбоо, Өлгий сумын ЗДТГ-ын нэрэмжит шагнал гардууллаа. 

相关新闻