Ботгоо эсэн мэнд бойжуулсан малчдад урамшуулал олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Мандах сумын Цагаан суваргын зэсийн ордод үйл ажиллагаа явуулж буй “МАК” компани сумын малчдын шинээр бойжуулсан ботго тус бүрт 20 мянган төгрөгийн урамшууллыг 2011 оноос олгож эхэлсэн.
Компани энэ жилийн 20 мянган төгрөгийн ботгоны урамшууллыг цагаан сарын баярын өмнөхөн малчдад олгосон байна. Өнгөрсөн онд тус сумын малчид нийт 1700 ботго бойжуулжээ.
Одоогоос таван жилийн өмнө Мандах сумын тэмээний тоо толгой цөөрч 700 хүрээд байсан бол шинэ ботгонд урамшуулал эхэлснээр эдүгээ 7700 орчим болтлоо өссөн гэж сумын малчдын төлөөлөл ярив.
Дорноговь аймаг тэмээн сүргийнхээ тоо толгойгоор
улсад дөрөвдүгээр байрт жагсдаг бөгөөд нийт 42.8 мянган тэмээтэй.