Өнгөрсөн хоёр сарын хугацаанд төсвийн орлого 2.2 хувиар өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/. Энэ оны эхний хоёр сарын байдлаар Орхон аймгийн аж үйлдвэрийн салбар 324.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, 340.2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ.
Нийт бүтээгдэхүүний 88 хувийг
уул уурхайн олборлох, 9.5 хувийг боловсруулах, 2.5 хувийг цахилгаан, дулааны
эрчим хүч үйлдвэрлэлийн салбарт үйлдвэрлэж төсвийн
орлого 2.2 хувиар өссөн
эерэг үзүүлэлт гарлаа гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Орхон аймагт 114
гэмт хэрэг бүртгэгдэн 42 хүн холбогдож хэргийн илрүүлэлт 33.7 хувьтай байна. Үүнээс бусдын бие махбодид гэмтэл
учруулах 25.4, бусдын эд хөрөнгө
хулгайлах 23.7, хөдөлгөөний
аюулгүй байдлын эсрэг 6.1, залилан мэхлэх, завшиж үрэгдүүлэх хэрэг 17.5 хувийг эзэлж байна. Үүнийг өнгөрсөн оны
мөн үетэй харьцуулахад
гэмт хэргийн гаралт 40 хувиар буурч, хэргийн
илрүүлэлт 18.0 пунктээр өссөн байна.
Мөн нийт 203 ажлын байр бий болсоны 58.6 хувь нь шинэ ажлын байр байна. Нийт ажлын байрны 25.1 хувь нь зочид буудал, зоогийн газарт, 19.2 хувь нь боловсруулах үйлдвэрт, 15.3 хувь нь үйлчилгээний бусад салбар зэрэгт бий болжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бий болсон ажлын байр 73.5, шинээр бий болсон ажлын байр 67.6 хувиар нэмэгдсэн байна.