Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын алба хаагчид сумдад ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-03-15 17:05:29

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг энэ оныг “Гэр бүлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулж аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын алба хаагчид сумдад ажиллав.

Албаныхан гуравдугаар сарын 11-13-нд Даланжаргалан, Айраг, Иххэт суманд ажиллахдаа сумын иргэд, алба хаагчдад жилийн ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, хүүхэд, эцэг эхчүүд, иргэдийн санал бодлыг сонсож, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлээр хэрэгжиж байгаа хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хянаж тодорхой заавар, зөвлөгөө, чиглэл өгч ажиллажээ.

Жилийн ажлын хүрээнд “Хүүхэд ээлтэй орон нутгийг хөгжүүлэх нь” сэдэвт сургалт, "Мэргэжил бүхэн сайхан", “Эерэг хандлага хөгжил-2019” уулзалт, ”Speaker уран илтгэлийн тэмцээн, лекц гээд тодорхой ажлыг зохион байгуулж буй.

Орон нутгаас жендерт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх, үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах олон ажлыг хийхээр төлөвлөсөн төдийгүй хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах байрыг гуравдугаар сард ашиглалтад оруулахаар болжээТус аймагт архины хамааралтай 300 гаруй айл өрх бий гэсэн судалгаа байдаг аж.

  

相关新闻