БНХАУ: Цэргийн төсвийг нэмэгдүүлэх нь бусад оронд аюулгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /ТАСС/. Үндэсний батлан хамгаалахын
зардлыг нэмэгдүүлэх нь бусад улс оронд аюул учруулахгүй гэж 13 дахь удаагийн
сонгуулийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын хоёрдугаар чуулганы
төлөөлөгч Жан Есүй хэвлэлийн
бага хурал дээр мэдэгджээ.
“Үндэсний батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлэх нь улс
орны бүрэн эрхт, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах
хэрэгцээ шаардлагад нийцэж буй
явдал юм. Энэ нь бусад улс оронд аюул учруулахгүй” хэмээн тэрбээр хэлсэн байна.
“Өнгөрсөн оны эцсээр БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын зардал дотоодын нийт бүтээгдэхүүний 1.3 орчим хувийг эзэлж байсан бол өндөр хөгжилтэй бусад орны хувьд энэ үзүүлэлт 2 хувьд хүрсэн байсан. Үндэсний аюулгүй байдлыг хангах, Хятадын Зэвсэгт хүчнийг өөрчлөн шинэчлэхэд цэргийн төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай” хэмээн Жан Есүй онцлон тэмдэглэжээ.