Ур чадвараа дээшлүүлсэн номын санч нар батламж гардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх сургалт дүүргэсэн зэвсэгт хүчний анги, байгууллагын номын санчид Нийслэлийн иргэний танхимд өнөөдөр батламжаа гардав.
Нийслэлийн
Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын
Зэвсэгт хүчний жанжин штаб, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн
төв номын сан хамтран зэвсэгт хүчний анги, байгууллагын номын санчдын сургалтыг
энэ сарын 25-27-нд зохион байгуулсан юм. Тус сургалтад нийт 34 номын санч хамрагдав.
Сургалтыг
мэргэжлийн байгууллагатай хамтран онол, дадлагыг хослуулсан тусгай хөтөлбөрөөр
зохион байгуулж, зэвсэгт хүчний анги, байгууллагын номын санчдыг богино хугацаанд
мэргэшүүлснээрээ онцлогтой.
Энэхүү үйл
ажиллагаанд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, Зэвсэгт
хүчний Жанжин штабын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа
С.Төмөрхуяг, Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал Д.Индра,
нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын Батлан хамгаалах
хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер, дэд хурандаа Т.Мөнхбаяр нар
оролцон батламж гардуулж, баяр хүргэв.